Умард Солонгосоос уучлал гуйжээ
2015 оны 1 сарын 08
2016 онд болох Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр зэхэж буй Мэттью Пиннавайя Умард Солонгосын удирдагчийн амь насанд халдаж буй үйл явдлыг зохиомлоор харуулсан "Ярилцлага" хэмээх шуугиан тарьсан киноны төлөө уучлал гуйж Ким Жөн Унд ил захидал бичжээ. Харин цагаан ордны одоогийн эзнийг Умард Солонгосын хувьд ёс журамгүй бодлого явуулж буй хэмээн зэмлэсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
15296
0 эможи