Хоёр метр урт загас барьжээ

2015 оны 1 сарын 07

Шотландын иргэн Даниэль Беннетт загасанд явсан биш нэгэн түүхийн баатар болов. Өдгөө 26 настай Беннет тэр үдэш Скай арлын эрэг орчим урьд өмнө баригдаж байсан загаснаас хамгийн томыг нь барина чинээ санаагүй аж.

Түүний хэмжээ хийгээд хүндийн жин горилла сармагчинтай ойролцоо гэнэ. Аварга скат загас бараг 100 килограмм жин татаж байжээ.

Тэрбээр хоёр цагийн турш загастай ноцолдож, арайхийн гаргаж ирсэн байна. Гэтэл барьсан загас нь хоёр метр урт, өргөөшөө 169 сантиметр байжээ. Беннет ийм том далайн амьтныг ганцаараа барьсан гэдэгтээ одоо болтол итгэж ядаж байгаа гэнэ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15235
0 эможи
keyboard_arrow_up