Онгоцны ослоос амьд үлдсэн охин ээж, ааваа унтаж байгаа гэдэгт итгэсээр...

2015 оны 1 сарын 05
 АНУ-ын Кентакки мужид жижиг оврын онгоц осолдож, 7 настай Сэйлор Гутзлер охин ганцаараа амьд үлджээ. Гэвч охины эцэг эх, эгч, үеэл нь нас барсан байна. Холбооны иргэний нисэхийн газар “Piper PA-34” загварын онгоцны нисгэгч хөдөлгүүрт нь асуудал гарлаа гэж мэдээлсний дараахан холбоо тасарсан гэжээ. 
Бяцхан охин ослоос амьд үлдсэн төдийгүй шөнийн харанхуйд шигүү ойгоор ганцаараа бараг 1.6 километр газар алхаж байж хот суурин газрыг олжээ. Одоогоор охин эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Сэйлор онгоц унах үед шигүү ой модон дунд шидэгдсэн учраас амьд үлдсэн ажээ. Охин гэр бүлийнхнээ нас барсан гэдэгт итгэхгүй, зүгээр л унтаж байгаа гэж боддог хэмээн цагдаагийн газраас мэдээлэв. 
 
sailor-gutzler
10805793_855201254502751_8277077402204840802_n

kentucky_plane_crash
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15078
0 эможи
keyboard_arrow_up