5000 жилийн өмнө барьсан газар доорхи хот оллоо
Туркийн төв нутгийн Каппадокия мужаас газар доорхи нэг хот олж илрүүлсэн нь өнөөдөр манай дэлхрий дээр мэдэгдэж байгаа газар доорхи хотуудаас хамгийн том нь байхын зэрэгцээ 5000 гаруй жилийн өмнө баригдсан байна гэж археологчид хэлж байна. Каппадоки нь туркийн нийслэл Анкарагаас 250 орчим км-т орших, НҮБ-ын Соёл боловсрол, шинжлэх ухааны байгууллага ЮНЕСКО-гийн дэлхийн өвд орсон галт уулсын нутаг, түүхийн дурсгалт байгалийн үзэсгэлэнт газар юм. Энэ хотыг Невшехир хотын хэрэмний ойролцоо барилгын ажил хийж байсан хүмүүс олж илрүүлжээ. Хотын дарга Хасан Унверийн хэлснээр бол газар доорхи энэ хотын нийт талбай нь өмнө олдож байсан газар доорхи хотуудынхаас илүү том гэнэ. “Газар доорхи хотыг барилгын суурь ухаж байсан барилгачид олсон. Урьдчилсан тооцоогоор газар доор байсан энэ галарей 7 км-ээс багагүй урттай байсан. Тэгээд л бид ийм дурсгалт зүйлийг устгахгүйн тулд 90 сая доллараар үнэлэгдэх төслөө зогсоогоод байна. Газар доорхи энэ хот бол зөвхөн Туркт ч биш, дэлхийд томд орох хот” гэж Туркийн орон сууцны барилгын газрын тэргүүн Мехмет Туран мэдэгджээ. Нийтдээ 45 га газар эзэлсэн энэ хотыг 5000 гаруй жилийн өмнө барьсан хэмээж археологчид тогтоосныг нь Мехмет Туран бас хэлсэн байна.