“Airbus A320-200” онгоц шуурганаас болж осолджээ

2015 оны 1 сарын 05

Индонезийн “Airbus A320-200” онгоцны ослын шалтгааныг албаныхан дараах байдлаар тайлбарлалаа. Сүйрэлд нөлөөлсөн гол хүчин зүйл бол цаг агаар буюу шуурга хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл, Индонезийн цаг агаарын агентлагаас мэдэгдсэнээр онгоцноос хамгийн сүүлд мэдээлэл өгсөн байрлалд тэр үед шуурга болж, цаг агаар тун муу байсан аж. Түүнчлэн багагүй хэмийн хүйтэн байсан тул онгоцны хөдөлгүүр болон бусад техникүүд ч гацсан байна.Тухайн үед онгоц 38 мянган футын өндөрт нисч байсан нь нисгэгчид шуурганаас зугтаж ийнхүү хэт өндөрт гарсан байх магадлалтай гэнэ. Онгоцонд 2 нисгэгч бүхий нислэгийн багийн хамт насанд хүрсэн 137 зорчигч, 17 хүүхэд, нэг нярай зорчиж байжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15020
0 эможи
keyboard_arrow_up