AirAsia компанийн сүйрсэн онгоцны экипажийн ажиллагааг шалгаж байна

2014 оны 12 сарын 31

Өнгөрөгч ням гаригт Индонезийн Сурабай хотоос Сингапурыг зорин ниссэн AirAsia компанийн Airbus зорчигч тээврийн онгоц алга болсон хэргийг мөрдөн шалгах явдлын нэгэн үндсэн асуудал нь нислэгийн өндрөө өөрчлөхийг хүссэн экипажийн үйлдэл аж. Энэ тухай Star сонинд бичжээ.

“Онгоцтой холбоо тасрах үед тухайн районд цаг агаар муу байгаа нь ажиглагдаж байсан бөгөөд хөлгийн багийн ахлагч яагаад өндрөө өөрчлөх хүсэлтээ эрт гаргасангүй вэ... гэх мэт үндсэн асуултууд мөрдөгчдийн өмнө тулгарч байна” гэж  Индонезийн мөрдөн шалгах комиссын эх сурвалжид өгүүлсэн байна.

Тухайн онгоц яагаад сүйрсэн шалтгааныг тогтоохын тулд радарын үзүүлэлтүүд, цаг агаарын нөхцөл байдал, газрын диспетчерийн албаны хөлгийн багтай хийсэн ярианууд гээд олон зүйлийг нарийвчлан судалж үзэх шаардлагатай байгаа аж.

“Орон нутгийн цагаар 06:12 цагт нислэгийн чиглэл болон өндрөө өөрчлөх хүсэлтийг уг онгоцноос диспетчер хүлээж авсан бөгөөд тухайн үед хөлгийн багийнхан 11,5 мянган метр хүртэл өндөр авч, нислэгийн чиглэлээ зүүн тийш хазайлгах хүсэлт тавьсан” хэмээн Индонезийн Тээврийн яамны агаарын тээврийг удирдах газрын дарга Жоко Муржаможо мэдээлж байсан билээ.

Харин газрын албаныхан тэдэнд зөвхөн зүүн тийш хазайхыг л зөвшөөрсөн бөгөөд тухайн районд өөр онгоцууд нисч байсан учраас өндрөө өөрчлөлгүй 9,7 мянган метр өндөрт нислэгээ үргэлжлүүлэхийг хүссэн бөгөөд мөдхөн уг онгоцтой холбоо тасарсан байна.

AirAsia нисэх компанийн ерөнхий захирал Тони Фернандес өөрийн онгоцны багийн үйл ажиллагаанд итгэлтэй байгааг мэдэгдсэн ба уг багийн ахлагч агаарт 20 мянга гаруй цаг ниссэн туршлагатай, өмнө нь Индонезийн цэргийн нисэх хүчинд нисгэгч байсан аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14915
0 эможи
keyboard_arrow_up