“AirAsia”-ийн онгоцны эд зүйлс олдлоо
Иргэний агаарын тээврийн 8501 дугаартай чиглэлийн онгоц энэ сарын 28-нд сураггүй алга болсон билээ. Эрлийн багийнхан өнөөдөр Жава тэнгисийн орчмоос усан онгоцны зарим эд зүйлийг олсон байна.
Уг онгоц ням гаригийн өглөө Индонезийн Сурабая хотоос хөөрөөд 40 гаруй минутын дараа төвтэй холбоо тасарсан. Эрлийн багийнхны урьдчилсан мэдээлснээр онгоц далайд унаж сүйрсэн аж.
Индонезийн агаарын цэргийн хүчний төлөөлөгч Агус Дви Путранто мэдэгдэхдээ “Нисэх онгоц цаг агаарын таагүй нөхцөлд нислэг үйлдэж байсан. Тиймээс нисэгчид доогуур нисч байсан. Онгоц сүйрсэн шалтгааныг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна. Их бие нь хаана унасныг тогтоох шаардлагатай” гэжээ.
“AirAsia” компани нь Зүүн өмнөд Азийн улс орнуудад иргэний агаарын тээврийн үйлчилгээ үзүүлдэг. Тус компанийн зүгээс онгоц эвдрэлтэй байсан эсэх асуудалд ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
Онгоцонд нислэгийн багийн долоон гишүүн, 137 хүн, 17 хүүхэд, нэг нярай, зорчиж явсан байна.
- See more at: http://world.time.mn/content/52572.shtml#sthash.fYWRmRxM.dpuf