Кейт ордны уламжлалыг зөрчжээ

2014 оны 12 сарын 30

Английн угсаа залгамжлагч ханхүү Уильмийн гэргий, гүнж Кейт Миддлтон зул сарын баярын үеэр олон нийтийг алмайруулсан гэнэ. Өнгөрсөн долоо хоногт Кэмбрижийн гүн, түүний гэргий  Кейт нар хааны гэр бүлийн бусад гишүүдийн хамт Сандригем дахь Магдалын Мариа сүмд болсон үйл ажиллагаанд оролцжээ. Үүний дараа хосууд шуудхан Миддлтоны гэр бүлтэй оройн зоог барихаар Норфолкийн ордныг зорьсон байна.

 

 

Зул сарын баярын үеэр хааны гэр бүлийн гишүүд хатан хаан Элизабетийн хамт оройн зоог барих нь бараг уламжлал болон тогтжээ. Гэвч залуу гүнж Кейт энэхүү уламжлалыг зөрчин эцэг эхтэйгээ хамтдаа хооллохыг чухалчилсан гэнэ.

 

Харин сүмд болсон арга хэмжээнд бяцхан ханхүү Жорж оролцоогүй бөгөөд Кейт түүнийг хэтэрхий хөдөлгөөнтэй, дуу чимээ их гаргадаг учир энэ удаагийн арга хэмжээнд оролцуулаагүй гэж ойр дотны хүмүүстээ ярьжээ. Дашрамд дуулгахад, Кейт одоо зургаан сартай жирэмсэн бөгөөд хосууд тун удахгүй хоёр дахь хүүхдээ угтан авах гэж байгаа билээ.

Б.Саруул

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14849
0 эможи
keyboard_arrow_up