Далай лам Ричард Гиртэй уулзав

2014 оны 12 сарын 26

Дээрхийн гэгээнтэн Далай лам алдартай жүжигчин Ричард Гирийг хүлээн авч уулзлаа. 65 настай Ричард Гир анх 1978 онд Непалаар аялж яваад буддизмыг сонирхох болжээ. Ричард нэг бус удаа чухам Далай ламын ачаар амьдралд итгэх итгэл нь бэхэжсэн гэж  мэдэгдэж байсан билээ. Ричард Гир одоо Өмнөд Энэтхэгээр аялж яваа бөгөөд эндхийн "Gaden Jangtse Thoesam Norling" сүмд байрлаж байна. "Далай лам бол ер бусын хүн, онцгой профессор, эцэг, хамгийн сайн анд. Тэр бол шашин, сэтгэл зүй, гүн ухаан гээд бүх системийг ажиллуулж чадсан гайхалтай жишээ. Тэд нийлээд бүхнийг өөрчилж чадна, юуг ч тэр. Мөрөөдөл бодит болон хэрэгжиж, гайхамшиг биелнэ. Хүмүүс өөрсдөө энэ гайхамшгийг хэрэгжүүлэх боломжтой" хэмээн Гир ярилаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14749
0 эможи
keyboard_arrow_up