Ханхүү Чарльз хэзээ ч хаан болохгүй

2014 оны 12 сарын 26

Их Британийн хатан хаан II Элизабетийг энэ зул сарын баяраар эрх мэдлээ дараагийн угсаа залгамжлагчдаа шилжүүлэн өгнө гэх мэдээлэл цацагдаад байсан билээ. Тэгвэл тэрбээр өчигдөр буюу зул сарын баяраар ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлэхдээ эрх мэдлээ шилжүүлэх талаар огт дурдаагүй ажээ. Тодруулбал хатан хаан өчигдөр гэр бүлийнхээ гишүүдийн хамтаар Лондон хотод байрлах зул сарын талбайд зочилж, ард түмэнтэйгээ мэндчилжээ. Ингэхдээ хатан хаан дараагийн хааны нэрийг бус “Британичууддаа зул сарын баярын мэнд хүргэе. Сайхан баярлаарай” гэж хэлээд, нөхөр Филипийн хамтаар ордон руугаа явсан аж. Энэ талаар дэлхийн хэвлэл мэдээлэл олон янзаар бичиж байгаа бөгөөд “Hello London” сонин “Ханхүү Чарльз хэзээ ч хаан болохгүй” гэж бичжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14743
0 эможи
keyboard_arrow_up