Ирак руу 600 мянган бэлэг илгээжээ

2014 оны 12 сарын 25

Иргэний дайн болон хэт даврагчдын золиос болж буй Ирак хүүхдүүдэд зориулж АНУ-ын 5000 орчим хүүхэд захиа бичжээ. Хүүхдүүд захиагаа НҮБ-ын Иракийн асуудал хариуцсан мэргэжилтэн Кристан Стоферт хүлээлгэн өгсөн байна. Мөн АНУ-ын Засгийн газар 600 мянган бэлгийг Ирак руу илгээсэн гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр энэхүү сэтгэлийн үгтэй захиануудыг заавал Иракийн хүүхдүүд өгөхөө амласан байна. Кристан Стофер твиттертээ нэг хүүхдийн захиаг нийтэлжээ. Захианд “Зул сараар хүүхэд бүхэн баярлах ёстой. Та бүхнийг баярлаасай гэж хүсч. Та бүхэн ямар ч буруугүй. Тэр өөдгүй хэт даврагчид тун удахгүй салхи адил хийсэх болно. Хүчтэй байгаагаарай. Иракийн ард түмнийг бурхан ивээг. Би та бүхний төлөө залбирах болно” гэж бичжээ. Өнгөрсөн жил Америкийн арван ахлах сургуулийн хүүхдүүд Ирак, Сири, Ливийн хүүхдүүдэд зул сарын бэлэг илгээж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14687
0 эможи
keyboard_arrow_up