ОХУ шар айраг, дарсны сурталчилгааг телевизээр цацах эрхээ сэргээнэ

2014 оны 12 сарын 25

ОХУ-ын хууль тогтоогчид шар айраг болон дарсны сурталчилгааг телевизээр дахин цацаж эхлэх санаачилга гаргажээ. Гэхдээ энэхүү санаачилга зөвхөн дотоодын бүтээгдэхүүнд хамаарах аж. ОХУ-ын парламентын доод танхим 2012 онд архидан согтуурахтай тэмцэх хуулиар телевиз болон радиогоор энэ төрлийн бүтээгдэхүүний сурталчилгааг явуулахыг хориглосон юм. Харин өчигдөр уг хуульд  өөрчлөлт  оруулж дотоодын дарс, шар айраг зэрэг бүтээгдэхүүний сурталчилгааг  телевиз, радио зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацах эрхийг нээж өгөхөөр хэлэлцэж эхэлсэн нь энэ. Хэрэв тус танхим дэмжиж, Ерөнхийлөгч шинэ хуулийн төсөлд гарын үсэг зурвал ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хууль хэрэгжиж эхлэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14630
0 эможи
keyboard_arrow_up