Австралийн сургуулиуд таяган чихэрт хориг тавьлаа

2014 оны 12 сарын 24

Австрали улсын Queensland-ийн оюутнууд сургуулийн хүүхдүүдэд Зул сарын бэлэг болгож Таяган чихэр илгээхгүй байхыг анхаарууллаа. Энэхүү улаан цагаан алаглуулсан таяган чихэртэй бэлгийг Queensland-ийн сургуулийн хүүхдүүдийн талаас их хувь нь хүлээн авдаг бөгөөд энэ удаагийн арга хэмжээ нь тэдгээр хүүхдүүдийг чихрийн хэт их хэрэглээнээс сэргийлж байгаа юм байна. Австралийн Шүдний Холбоо ч мөн энэхүү алдартай чихэр нь амны хөндийн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөгийг сэрэмжлүүлсээр байна.
Bradley Fox-ийн тооцоолж үзсэнээр бол Зул сарын баярын үеэр тус сургууль дээр 25 000 орчим ширхэг таяган чихэр тараагддаг гэнэ.
Австралийн Шүдний Холбооны Амны Хөндийн Эрүүл Мэндийн комиссын дарга Dr Peter Alldritt ч мөн тус байгууллагын зүгээс энэхүү таяган чихэрт анхаарал хандуулж байгаагаа илэрхийлээд “Хүүхдүүд энэ чихэрийг амандаа удаан байлгадаг нь амны хөндийн орчимд чихэрлэг ихдэж хүчил үүссэний улмаас шүдийг цоорол өртүүлэх муу талтай юм ” гэж анхааруулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14607
0 эможи
keyboard_arrow_up