Эбола вируст халдварын 661 шинэ тохиолдол бүртгэгджээ
2014 оны 12 сарын 23
2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар дэлхийн 9 улсад эбола вируст халдвараар нийт 18669 хүн өвчилж, 6964 (37%) хүн нас барсан байна.
12 дугаар сарын 10-наас хойш өвчний 661 шинэ тохиолдол бүртгэгдэж, нас баралт 527 хүнээр нэмэгджээ. Эрүүл мэндийн 649 ажилтан өвчилж, 56% (365) нь нас барсан нь өмнөх мэдээллээс хойш 27 хүнээр нэмэгджээ.
12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар эрчимтэй тархалттай (Гвиней, Либери, Сьерра-Леон) улсад 19340 хүн өвчилж, 7373 хүн нас барсан нь 12 дугаар сарын 19-ний өдрийн мэдээнээс хойш өвчний шинэ тохиолдол 39, нас баралт 145 хүнээр тус тус нэмэгдсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
14531
0 эможи