Тунист анх удаа чөлөөт сонгууль болжээ

2014 оны 12 сарын 23
Бүгд Найрамдах Тунис улс түүхэндээ анх удаа чөлөөт сонгууль хийж, Ерөнхийлөгчөө сонголоо. Сонгуульд нэр дэвшигч, 88 настай Бежи Каид эс-Себси сонгуульд өөрийгөө ялсан гэж зарлав. Тэрбээр нийт сонгогчдын 55,5 хувийн санал аваад байгаа гэнэ. Өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн тус улсыг удирдаж байсан Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Монсеф Маркузигийн “Хувьсгалт” намыхан сонгуулийн дүнтэй санал нэгдэхгүй буйгаа мэдэгдэж, гомдол гаргажээ. Маркузигийн хэвлэлийн төлөөлөгч “Ардчилсан нам сонгогчдын саналыг авахын тулд башир арга хэрэглэсэн” гэж мэдэгдсэн ч “Ардчилсан” намын дэмжигчид Тунисийн төв талбайд баяраа тэмдэглэж, шинэхэн Ерөнхийлөгчдөө ажлын амжилт хүсчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14526
0 эможи
keyboard_arrow_up