Испанийн гүнж Кристина шүүхэд дуудагджээ

2014 оны 12 сарын 23

Испанийн гүнж Кристинаг түүний нөхрийн бизнесийн хэлэлцээр хамааралтай луйврын хэрэгт буруутган шалгаж, шүүхэд дууджээ. Энэ нь тус улсын Эзэн хааны гэр бүлээс хэрэгт холбогдон шалгагдаж байгаа анхны тохиолдол аж. Палма Маллоркагийн Шүүх байгууллага эзэн хааны эгчийг өөрийн нөхөр, Олимпийн аварга асан Исаки Урдангаринтай холбоотой урт хугацааны авилгын хэрэгт хамаарагдах татварын хоёр хэрэгт буруутгаж байгаа юм байна. Тэрээр өөрийн нөхрөөр спортын хандивын ажил хийлгэх үйл ажиллагаанд нөлөө үзүүлснээр ийнхүү буруутгагдаж байгаа гэж эх сурвалжууд дамжуулжээ. Тэднийг хандивын үйл ажиллагаанд зориулагдсан 5.6 сая еврог огт хэрэгцээгүй зүйлст зарцуулах нэрийдлээр хувьдаа завшсан гэж шүүх байгууллагаас үзэж байгаа аж. Харин гүнж болон түүний нөхөр энэхүү хэргийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж буйгаа мэдэгдсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14512
0 эможи
keyboard_arrow_up