В.Путин: Оросыг хэн ч сүрдүүлж, ганцаардуулж чадахгүй

2014 оны 12 сарын 22

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн долоо хоногт ээлжит хэвлэлийн хурал хийсэн билээ. Уг хэвлэлийн хуралд олон зуун сэтгүүлч оролцсон бөгөөд түүнээс цаг үеийн сэдвээр асуулт асуусан юм.

Хойд хөршийн тэргүүн өнгөрсөн амралтын өдөр Аюулгүй байдлын байгууллагын шинэ жилийн хүлээн авалтад оролцохдоо “Хэн ч Оросыг сүрдүүлж, ганцаардуулж чадахгүй. Орос өөрийнхөө бүрэн эрх, тогтвортой байдал болон нийгмийн нэгдлийн төлөө сүрдүүлэлт заналхийлэлд зохих хариулт өгөхөд цаг ямагт бэлэн байна” гэжээ.

Тэрээр өнгөрсөн бямба гаригт Кремлийн ордонд аюулгүйн салбарын ажилтнуудын баярын өдрийг тэмдэглэх ажиллагаанд оролцсон юм. Энэ үеэр “Өдгөө дэлхийн байдал тогтворгүй, заналхийлэл болон эрсдэл тасралтгүй нэмэгдэж, олон улсын хуулиас гадуур, сүрдүүлэлт, өдөөн хатгалга, эдийн засаг болон мэдээллийн дарамт шахалт үзүүлэх, хэт даврагч этгээд болон үндэстний тусгаарлах байгууллагад туслах зэргээр бусад орны дотоодын тогтвортой байдлыг бусниулахаар оролдож байна” гэв.

В.Путины ойр ойрхон хийсэн мэдэгдлүүд нь Зүүн Украинд явуулж буй барууны орнуудын бодлогыг няцаах, тэдний эсрэг ямар ч хүчээр хамаагүй тэмцэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн явдал гэж олон улсын хэвлэлүүд онцолж байна. Тэрбээр ам.долларын эсрэг рублийн ханш, нефтийн ханшийн уналтыг түр зуурын явдал гэдгийг цохон тэмдэглэжээ. Түүний ярьснаар Оросын эдийн засгийн таагүй байдал ойрын хоёр жил үргэлжлэх аж.
 
- See more at: http://world.time.mn/content/52326.shtml#sthash.iw80CFqQ.dpuf
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14439
0 эможи
keyboard_arrow_up