Барак Обама урт хугацааны амралтаа авчээ
2014 оны 12 сарын 22
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гэр бүлийн хамтаар өнгөрсөн баасан гарагт Хавайн арлыг зорьсон байна. Тэд зул сарын баяраа Хавайд өнгөрөөхөөр болсон бөгөөд 17 хоногийн дараа буюу ирэх нэгдүгээр сарын 4-нд Вашингтонд эргэж ирэх гэнэ. Одоогоор Ерөнхийлөгчийн гэр бүл яг хаана байрласан нь тодорхойгүй байгаа аж. Гэхдээ Обама сүүлийн гурван жилийн аяллаар Охайгийн арал дээр амарч байсан учир энэ удаад ч мөн уг газар зочилсон байж магадгүй хэмээн үзэж байгаа ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
14433
0 эможи