Путин: Бүхнийг хагас алхмаар хурдан гүйцэтгэх хэрэгтэй

2014 оны 12 сарын 19

Владимир Путины шинэ оны өмнөхөн хийдэг уламжлалт хэвлэлийн бага хурлыг сэтгүүлчид тэсэн ядан хүлээдэг билээ. Энэ нь сонирхсон асуултуудаа Ерөнхийлөгчид шууд тавих боломж олгохоос гадна түүний хурц ухаалаг үгс болон харьцуулалтыг “барьж авахыг”  хэвлэлийнхэн гойд хүсдэг юм.

Энэ оны хэвлэлийн бага хурал түүний хийж буй 10 дахь удаагийн хурал бөгөөд нийтдээ 3 цаг 10 минут үргэлжилсэн нь бусдаасаа хамгийн богино хугацаатай болсон аж. Түүнд гадаад, дотоодын нийт 40 гаруй сэтгүүлчид асуулт тавьсан байна. Москва дахь Олон улсын худалдааны төвд өчигдөр болсон хэвлэлийн хуралд төвийн болон орон нутгийн 1259 сэтгүүлчид оролцсон бөгөөд “Россия 1”, “Россия 24”, “Первый” телесувгууд, “Маяк”, “Вести”, “FM”, “Радио России” радиостанцууд, мөн Вести.Ru сайт шууд дамжуулсан билээ.

Энэ удаа ч тэдний хүлээлт талаар болсонгүй: тэд буурь суурьтай албан ёсны Путинаас гадна, өөрийнхөө хариултуудаар сэтгүүлзүйн салбарын акулуудыг ч мад тавих авьяастай, албан бус Путиныг харж чадлаа.

Хэвлэлийн бага хурлын эхний асуултыг асуух боломжийг Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Кремлийн ахмад сэтгүүлчдийн нэгэнд олголоо. Тэрээр сүүлийн өдрүүдэд нефтийн үнэ унасантай холбоотойгоор рублийн ханш огцом унасан талаар Төв банк болон Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байгаа талаарх асуудлыг хөндсөн юм.

Ерөнхийлөгч Төв банкны тэргүүн Эльвира Набиуллина болон Засгийн газар руу бүхэлд нь чиглэсэн уг шүүмжлэлийн талаар мэдэж байгаа хэмээн хариулав. Түүний өгүүлснээр, уг шүүмжлэл юунд ч үндэслэсэн байсан, ерөнхийдөө бүх зүйл зөв хийгдэж байгаа гэжээ. “Гэвч үүнийгээ хагас алхмаар илүү хурдан хийх хэрэгтэй” хэмээн Путин онцлон дурдсан байна.

“Набиуллинаг шүүмжилж болох хэдий ч ерөнхийдөө Төв банкны бодлого зөв явагдаж байгаа” гэж төрийн тэргүүн мэдэгджээ. Түүнээс гадна, Ерөнхийлөгч засгийн газарт хандан, их хэмжээний валют олж ирэх боломжтой экспорт эрхлэгчидтэй идэвхтэй хамтран ажиллахыг санал болгосон байна.

Мөн тэрээр бензин болон хүнсний бүтээгдхүүний үнийг хянахын тулд засгийн газрыг “гар ажиллагаагаар” ажиллахыг уриалаад, энэхүү үйл ажиллагаагаа Холбооны монополийн эсрэг байгууллагатай уялдуулахыг хүссэн билээ.

Орос орон өнөөгийн нөхцөл байдлыг амжилттай даван туулж, эдийн засгийн өсөлтөө дээшлүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаа талаар Ерөнхийлөгч онцлон тэмдэглэв.Нөхцөл байдал хамгийн мууд хүрлээ гэхэд засч залруулахад хоёр жилийн хугацаа шаардагдах бөгөөд бүр байг гэхэд, ирэх оны эцэс гэхэд, нөхцөл байдал харьцангуй дээрдэх болно гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14309
0 эможи
keyboard_arrow_up