Манай дэлхий дээр өнөөдөр 20 сая хүн цагаачлан амьдарч байна

2014 оны 12 сарын 18

Өнөөдөр олон улсны цагаачлагчдын өдөр. Цагаачлалын асуудлаарх олон улсын комиссын мэдээгээр өнөөдөр дэлхий даяар 20 сая буюу манай гаригийн хүн амын 3 хувьтай тэнцэх хүн өөр бусад орнуудад цагаачлан амьдарч байна. Энэ 20 сая хүний тавны нэг нь болох 4 сая хүн АНУ-д амьдарч байгаа бол 34 хувь нь Европын орнуудад, 28 хувь нь Азид нүүдэллэн амьдарч байгаа гэнэ. Voice of the People байгууллагын асуулгаар цагаачлан амьдрахад хамгийн таатай орноор цагаачид Канадыг нэрлэсэн байна. Цагаачлан амьдрахыг хүсч байгаа хүмүүсийн 42 хувь н Канадад очиж амьдрахыг илүүд үздэг гэжээ. Хоёрдугаар байрт АНУ 41 хувь, гуравдугаар байрт Их британи, Итали, Францыг  хүмүүсийн 32 хувь нь нэрлэсэн байна. Зарим оронд цагаач иргэдийн тоо хүн амынхнь тоонд харьцуулахад хэт их өссөн байдаг. Кувейтэд цагаачлан амьдарч байгаа хүн нийт хүн амынх нь 50 хувьтай тэнцэж байгаа бол Австралид 25, Канадад 19 хувьд хүрч байна. Манай хойд хөрш ОХУ-д цагаачлан амьдарч байгаа иргэд хүн амын нь 12,5 хувигй эзэлж байгаа бол тэдний ихэнх нь Тусгар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд буюу хуучин ЗХУ-ын бүрэлдхүүнд байсан орнуудын иргэд байна. Зөвхөн нийслэл Москвад гэхэд л 8 сая хөдөлмөрийн цагаач иргэн байгаагийн дотор  белорус 3, гүрж 7, азарбайжан 8, армян 15, украин 17 хувийг эзэлж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14257
0 эможи
keyboard_arrow_up