Рианна "Puma"-ийн захирал болжээ
2014 оны 12 сарын 18
Америкийн дуучин Рианна “Puma” брэндийн захирал болжээ. Тэрбээр шинэ хувцас, гутал бүтээхэд оролцоно гэж компаниас мэдээлсэн юм.
Энэ сарын 15-ны даваа гаригт Рианна Германы Херцогенаураххот дахь компанийн төв байранд ирж, ажилтайгаа танилцжээ. “Puma” залуу дизайнуудыг ажиллуулж байгаа нь таалагдаж байна. Надад тохирсон ажил байна” гэж тэрбээрхэлжээ.
Рианна өмнө нь ч бас хувцасны брэндүүдтэй хамтран ажиллажбайсан юм. Тухайлбал, River Island түүний зохиосон загваруудыг Лондоны загварын долоо хоног дээр үзүүлсэн байлаа.
Энэ жилийн арваннэгдүгээр сард Рианна хамгийн өндөр хөлстэй таван дуучны тоонд багтсан ба тэрээр жилийн дотор 48 сая ам.долларын ашиг олжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
14251
0 эможи