Ким Чен Ун ялалт байгууллаа

2014 оны 12 сарын 18

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг хөнөөхөөр тус улсад нэвтэрч буй АНУ-ын тагнуулын ажилчдын тухай өгүүлэх “Ярилцлага” киноны нээлт хойшилсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Киноны нээлт энэ сарын 25-нд болох байсан юм. Өчигдөр “Sony” компани “Ярилцлага” киноны нээлтийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж буйгаа мэдэгджээ. Дээрх мэдэгдлийн дараа тус кинонд гол дүрийг бүтээж буй Жеймс Франко твиттертээ “Ким Чен Ун ялалт байгууллаа. Гайхалтай” гэж жиргэжээ.

Энэхүү киноноос болж “Sony” компанийн дотоод сүлжээгээ хакердуулж, “Жеймс Бонд”-ын шинэ ангийн зохиол болон компанид хамааралтай нууц материалууд нийтэд ил болсон юм. “Энхийг сахиулагчид” хэмээн өөрсдийгөө нэрлэсэн хакерууд “Sony” компанийн удирдлагуудад “Ярилцлага” киноны нээлтийг хийвэл, 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон шиг халдлага үйлдэнэ гэдгээ анхааруулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14232
0 эможи
keyboard_arrow_up