Малалаг Нобелийн шагналаас татгалзахыг шаардав
Энэ сарын 16-д хэт даврагч “Талибан” бүлэглэл Пакистаны Пешавар мужид байрлах сургуулийг барьцаалж, халдлага үйлдсэн бөгөөд уг халдлагаас үүдэн 141 хүүхэд болон багш нар амиа алдсан билээ.
Дээрх халдлагын үер амиа алдсан хүүхдүүдийг дурсаж “Бидний үхэл энгийн биш” гэх гэрэл зургуудаар нь үзэсгэлэн нээсэн банйа. Энэхүү үзэсгэлэнгээс олсон мөнгийг амиа алдсан хүүхдүүдийн гэр бүлд өгөх гэнэ.
Харин “Талибан” бүлэглэлийн удирдлагууд халдлага үйлдсэн шалтгаанаа Юсафзай Малалатай холбон тайлбарласан байна.
Тэд хэлэхдээ “Олон улс Малалаг баатар гэх юм. Гэхдээ тэр биднийг ялаагүй шүү дээ.Тэр бол өөдгүй, арчаагүй охин. Малала чи Нобелийн шагналаасаа татгалз. Нобелийн шагналаасаа татгалзах хүртэл бид халдлага үйлдэх болно” гэж хэлжээ.
Харин Малала “Ройтерс” агентлагт ярилцлага өгөх үедээ Нобелийн шагналыг дагалдан ирдэг 10 мянган ам.доллароо амиа алдсан хүүхдүүдийн гэр бүлд хандивлахаа мэдэгджээ.