Энэтхэгийн тамирчин торгууль төлж медалиа буцаан авчээ
БНСУ-ын Инчён хотод зохиогдсон Азийн наадмын эмэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд тоглосон Энэтхэгийн боксчин Сарита Дэви БНСУ-ын тамирчин Пак Жи На нарын тулаан маргаантай болсон билээ. Энэтхэгийн тамирчин өрсөлдөгчөө рингэн дээр илт давуу буулгаж авсан ч ялалтыг Солонгосын тамирчинд шийдвэрлэсэн юм.
Боксчин бүсгүй шагналын тавцанд гомдлын нулимстай зогсохдоо хүрэл медалиа нутгийн тамирчинд зүүн өгч, эсэргүүцлээ илэрхийлсэн. Энэ үйлдэлд зохион байгуулагчдын дургүйцлийг хүргэж "Олон улсын боксчдын холбоонд гомдол мэдүүлж, түүнийг өнгөрсөн сард Чежү аралд болсон эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-нд оролцох эрхийг нь хасаад байсан юм.
Тэгвэл саяхан Сарита Дэви голоод байсан хүрэл медалиа буцаан авчээ. Тэрээр дараа дараагийн тэмцээнүүддээ орохын тулд Солонгосын талаас уучлал гуйж, тодорхой хэмжээний торгууль төлж байж ийнхүү медалиа авсан байна. Тэрээр энэ талаараа "Энэ медаль миний хувьд дараагийн тэмцээнд ороход түлхэц болно. Энэ удаа би хүрэл медаль хүртлээ, харин Риогийн олимпт заавал алт авна" хэмээн өгүүлжээ.