Палестин улсыг байгуулах тухай тогтоолын төслийг зөвшөөрлөө
Палестин улсыг байгуулах хугацааны тухай НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолын төсөл зөвшөөрөгдлөө хэмээн элчин сайд Рияд Мансур мэдэгджээ. Үүнийг НҮБ дэх арабын орнуудын бүлэг хийсэн аж. Иорданы төлөөлөгч Аюулгүйн Зөвлөлөөр албан ёсоор хэлэлцүүлэхээр баримт бичгийг өргөн барьсан байна. Баримт бичгийг өргөн барьсан явдал нь “бүх түншүүдтэйгээ хэлэлцээр хийх хаалгыг хаахгүй” гэж элчин сайд онцлон дурджээ. Түншүүд гэсэн ойлголтод Рияд Мансур Израиль биш, харин ЕХ ба АНУ-г багтаасан аж. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоол ёсоор бол “тусгаар тогтносон, амьдрах чадвар бүхий Палестин улсыг байгуулахад 12 сарын хугацаа шаардагдах юм байна.Мөн уг баримт бичигт зөрчилдөөн бүхий талууд аль болохоор “нэг талыг барьсан, хууль бус үйлдлээс” зайлсхийхийг уриалсан аж.