Онгоц дураараа буцаасан захирал цагдаагийн газар дуудагдлаа
Онгоцны үйлчилгээ журмын дагуу явагдахгүй байна хэмээн үйлчлэгч бүсгүй болон үйлчлэгчдийн ахлагчийг хэл амаар доромжлон, тэдэн руу ус цацаж, нисэх замдаа явж байсан иргэний агаарын тээврийн онгоцыг замаас нь буцаасан "Korean Air" компанийн дэд захирал, Ханжин группийн ерөнхий захирлын охин Чу Хён А өнөөдөр Сөүл хотын Мапу дүүргийн цагдаагийн газар мэдүүлэг өгөхөөр очлоо.
Тэрээр энэ удаа сэжигтнээр татагдан , гэмт хэргийн 3 зүйл ангиар буруутгагдаж байгаа ба хэрвээ буруутай нь тогтоогдвол түүнд 10 хүртэл жилээр хорих ял оноож болозшгүй байгаа ажээ.
Мапу дүүргийн цагдаагийн газар ирсэн "Korean Air" компанийн экс дэд захирал Чу Хён А, цагдаагийн газрын үүдэнд хүлээж байсан сурвалжлагч нарын өмнө мэхийн ёсолж уучлалт гуйсан ба тэрээр энэ үедээ нулимс дуслуулан ихээхэн уйлж байсан байна. Түүний болчимгүй үйлдлээс болж "Korean Air" компанийн үйл ажиллагааг цагдаагийн газраас шалгаж эхлээд байгаа бол тус компани хэрхэн сүүлийн 10 жилийн туршид Солонгос улсдаа тэргүүлэх агаарын тээврийн компани болж, хамгийн олон чиглэлд үйлчилж байгааг Шударга өрсөлдөөний газраас шалгахаар болжээ.