Ким Чен Ун ОХУ-д айлчилна
2014 оны 12 сарын 17
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун ирэх жилийн тавдугаар сард буюу Агугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ойгоор ОХУ-д айлчлахаар төлөвлөж байгаа гэнэ. Япрны “Асахи шинбүн” сонины өнөөдрийн дугаарт энэ талаар мэдээлжээ. Тэрбээр В.Путины урилгаар айлчилна гэж уг мэдээлэлд бичсэн байна. Тэрбээр энэ үеэрээ ёслолын ажиллагаануудад оролцохоос гадна ОХУ-ын удирдагчидтай уулзалт хийх гэнэ. Ким Чен Ун Хойд Солонгосын удирдагч болсноосоо хойш ОХУ-д айлчлаагүй байгаа юм. Харин түүний эцэг Ким Чен Ир ОХУ-д гурван удаа айлчилж байсан аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
14143
0 эможи