Пакистаны халдлага Малала охины Нобелийн шагналтай холбоотой
Талибан бүлэглэлийн долоон террорист Пакистаны Пешавар хотын сургуульд тэсрэх бөмбөг дэлбэлж, 132 сурагч, 9 ажилтны аминд хүрч, 133 хүнийг шархдуулсан хэрэг дэлхий нийтийн сэтгэлийг эмзэглүүлж байна. Зэвсэгт этгээдүүд бүх нийтийн боловсролын төлөө тууштай тэмцэгч Малала Юсафзай охинд Нобелийн шагнал олгосонд хорсож, өшөө авах үүднээс сурагчдын өмнө нэгэн багшийг амьдаар нь шатаасан гэж гэрчүүд мэдээлэв. Багш нарыг амьдаар нь шатааж байгааг хүүхдүүдэд хүчээр харуулсан болохыг амьд үлдсэн хүмүүс нотолж байна.
Мөн сургууль руу хайр найргүй гал нээхдээ нүүрэндээ инээмсэглэл тодруулж байсан гэнэ. Хүн амынх нь 70 хувь бичиг үсэггүй, охидод боловсрол олгохыг үзэн яддаг Пакистаны лалын шашинтнууд Малала охиноос өшөө авахын тулд дээрх халдлагыг үйлдсэн гэж шинжээчид дүгнэжээ. Сүүлийн саруудад Пакистаны Хойд Вазиристаны омгийн иргэд рүү Талибанууд довтлох нь ихэссэн юм. Талибанууд гэм зэмгүй хүүхдүүдийн амийг хөнөөсөн халдлагаа зөвхөн оршил гэж нэрлэжээ. Их Британийн Дэвид Камерон өчигдрийг хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хар өдөр гэж тодорхойлов.