Орос болон Монголд хорт хавдраас ангижрахад хэцүү

2014 оны 12 сарын 16

Хүнд өвчин, тухайлбал, шулуун болон бүдүүн гэдэсний хорт хавдар, хөхний хорт хавдар туссан бол эмчлүүлж эдгэх боломж Орос болон Монголд хамгийн бага байдаг болохыг шинжээчид хэд хэдэн судалгаа хийсний үндсэн дээр тодорхойлжээ.Тэгвэл эдгээр өвчнөөс ангижрах магадлал Европын орнуудад бараг 80 хувьтай байдаг гэж planet-today.ru цахим хуудсанд бичсэн байна. Хорт хавдар туссан нөхцөлд өвчтөний цаашид амьдрах хугацаа нь улс орнуудад янз бүр байдаг аж. Дээр дурдсан хорт хавдраар өвчилсөн тохиолдолд эмчлэгдэх магадлал Израиль, Эквадор, АНУ болон Европын орнуудад хамгийн өндөр гэнэ. Харин дээр дурдсан Монгол болон Орост анагаах ухааны салбар нь төдийлөн сайнгүй байгаа учраас эдгээр орны дээд зиндааныхан гадаадын эмнэлгүүдийг сонгон эмчлүүлдэг байх. Тухайлбал, Монголын төрийн тэргүүн байсан Н.Энхбаяр Өмнөд Солонгост эмчлүүлэх нь дээр гэж үзжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14061
0 эможи
keyboard_arrow_up