Далай ламтай уулзахаас татгалзав

2014 оны 12 сарын 15

Далай лам өнгөрсөн амралтын өдрүүдэд Италид шашны айлчлал хийжээ. Тэрбээр тус улсын удирдлагуудтай уулзсаныхаа дараа Ромын хамба ламтан Францистай уулзахыг хүссэн ч татгалзсан хариу авсан тухай “www.gistmania.com” мэдээллээ. Ватиканы талаас Далай ламын хүсэлтийг цагаа олоогүй хэмээсэн байна. Ирэх оны эхээр Францис Хятад улсад долоо хоногийн хугацаатай шашны айлчлал хийх билээ. “Францис, Далай ламтантай уулзвал Хятадын удирдлагуудтай харилцаагаа муутгах эрсдэлтэй хэмээж, уулзах саналаас татгалзсан” гэж “Italy news” сонин мэдээлжээ. Далай лам “Харамсалтай л юм. Францистай нэг өдөр уулзах байх. Итгэж байна” гэж хэлжээ. 2006 онд Далай лам тус улсад айлчлах үеэрээ XVI Бенедиктэй уулзаж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13990
0 эможи
keyboard_arrow_up