Монако улсын гүнж ихэр хүүхэдтэй боллоо
Дэлхийн хамгийн жижиг тусгаар орнуудын жагсаалтын хоёр дугаарт бичигддэг Монако улсын ард иргэд нэгэн баярт мэдээг хүлээн авч, тэмдэглэж байна.
Учир нь тус улсын гүнж Чарлене саяхан амаржиж, хүү, охин хоёрыг төрүүлж, ихэр хүүхэдтэй болжээ.
Жакчус хэмээх нэрийг хайрлаад хөвгүүн охин дүүгээсээ хоёр минутын өмнө түрүүлж мэндэлсэн учраас хаан ширээг хамгийн түрүүнд өвлөх эрхтэй юм.
Харин түүний охин дүүд Кабриелла гэх нэрийг өгсөн байна. Тус улсын хэвлэлийн онцолсноор эх хүүхдүүдийн бие байдал сайн байгаа юм.
Монакогийн гүнж Чарленений нөхөр нь хунтайж 2-р Алберт юм. Тэрээр Холливуудын алдарт жүжигчин, гүнж Грейс Келлигийн хүү билээ.
Хунтайж Алберт өөр хоёр хүүхэдтэй ч гэсэн тэд Монакогийн хаан ширээг залгамжлах эрхгүй юм. Сонирхуулахад, 40 мянга гаруй хүн амтай Монако нь хот улс юм. Франц улстай хил залгаа энэ жижиг орон татвар ногдуулалтын хэмжээ хамгийн бага орнуудын нэг билээ.