Эбола вируст халдвараар 6437 хүн нас барсан байна
2014 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар дэлхийн 9 улсад эбола вируст халдвараар 18008 хүн өвчилж, 6437 (35%) хүн нас барсан байна.
12 дугаар сарын 03-ны өдрөөс хойш 797 шинэ тохиолдол, нас баралт 381 хүнээр тус тус нэмэгджээ. Одоогийн байдлаар нийт 639 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 54% (349) нь нас барсан нь өмнөх мэдээллээс хойш 17 хүнээр нэмэгдсэн байна.
Гвиней улсад өвчний дэгдэлт бага зэрэг нэмэгдэж, 12 дугаар сарын 07-ны байдлаар 103 батлагдсан болон болзошгүй тохиолдол бүртгэдсэн байна.
Харин Либерит өвчлөл буурч, 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 29 батлагдсан тохиолдол гарсан бол Сьерро-Леонд өвчний тархалт эрчимжиж, 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 397 батлагдсан тохиолдол нэмэгдэн бүртгэгджээ.