“Apple”-ийн нууцыг задруулсан менежер хорих ял авлаа

2014 оны 12 сарын 11

"Apple" компанийн глобаль нийлүүлэлт хариуцаж байсан менежер Пол Шайн Дивайныг компанийн нууцад хамаарах мэдээллийг нээсний төлөө нэг жил хорих болон 4.5 сая ам.доллараар торгох ялаар шийтгэсэн байна. Дивайн нь албан тушаалаа ашиглан "Apple"-ийн нууц мэдээллийг Азийн ханган нийлүүлэгчдэд зарж олон сая долларын ашиг олжээ. Азийн нийлүүлэгчид Дивайнаас авсан мэдээллийг ашиглан илүү ашигтай гэрээг тус компанитай байгуулдаг байсан нь тогтоогдсон юм.

Дивайн 2005-2010 онуудад тус компанийн глобал нийлүүлэлт хариуцсан менежерийн алба хашиж байсан бөгөөд нууц мэдээлэл тус бүрийг 500 мянган ам.доллараар худалддаг байсан аж. 2011 онд луйвар хийсэн, хуйвалдсан, мөнгө угаасан хэрэгт өөрийгөө буруутай гэж хүлээсэн байна.

Анхандаа түүнд 20 жил хүртэл хорих ял оноохоор байсан ч мөрдөн байцаагчидтай идэвхтэй хамтран ажилласан, нууц мэдээлэл тараах сүлжээнд оролцсон бусад хүмүүсийг илчлэхэд тусласан тул ийм хөнгөн ял авсан гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13716
0 эможи
keyboard_arrow_up