“Korean Air” компанийн дэд захирал ууттай самарнаас болж ажлаасаа халагджээ

2014 оны 12 сарын 10

Өмнөд Солонгосын “Korean Air” компанийн дэд Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашдаг Хитер Чо хэмээх эмэгтэй албан тушаалаасаа огцорчээ. Түүний огцрох болсон шалтгаан нь тэрбээр өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Нью-Йорк хотоос Солонгосын Инчоныг зорьсон нислэгээр үйлчлүүлсэн ба тухайн үед Хитер Чо онгоцны үйлчлэгчээс самар авчрахыг хүсэхэд ажилтан ууттай самар авчирч өгчээ. Харин Хитер Чо самрыг уутнаас нь гаргах ёстой байсан хэмээн уурлаж бухимдан улмаар үйлчилгээний ажилтныг онгоцноос буулгахыг шаардаж Инчоны онгоцыг 11 минут саатуулсан байна. Харин түүний уг үйлдлийн цахим сүлжээгээр их шүүмжилсэн бөгөөд ямар нэгэн хариуцлага хүлээлгэхийг шаардсан учир түүнийг ийнхүү албан тушаалаас нь чөлөөлжээ. Компанийн удирдлагуудын зүгээс Хитер Чог үйлчилгээ хариуцсан албаны захирал учраас ийм шаардлага тавих эрхтэй хэмээн тайлбарлаж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13654
0 эможи
keyboard_arrow_up