Украинд “чимээгүй өдөр” тохиож байна

2014 оны 12 сарын 09

Украины зүүн хязгаарт хяналтаа тогтоосон салан тусгаарлагчид Засгийн газартайгаа байгуулсан гал зогсоох гэрээний хугацааг сунгахыг хүсч өнөөдрийг “чимээгүй өдөр” болгон зарласан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэ өдөр зүүн хязгаар болон хямралтай бүс нутгуудад хяналтаа тогтоосон салан тусгаарлагчид болон армийнхан харилцан галаа зогсоож, нэг өдөр галт зэвсгээс татгалзаж буй. Тус улсын Ерөнхийлөгч Петр Порошенко “Чимээгүй өдөр” Украинд ганцхан өдөр тохиохгүй. Засгийн газар салан тусгаарлагчдад алдсан газар нутгаа цус урсгахгүйгээр эргүүлэн авах болно” гэж хэлжээ. Өнөөдөр Белорусын нийслэл Минск хотноо чимээгүй өдрийг тохиолдуулан Украины зүүн хязгаарт гал зогсоох гэрээний хугацааг сунгах асуудлаар олон улсын хамтарсан уулзалт болох юм. Энэхүү уулзалтад Ерөнхий сайд Арсений Яценюк оролцох бол салан тусгаарлагчдыг төлөөлөн хэн оролцох нь тодорхойгүй байна. Энэ оны тавдугаар сард Засгийн газар болон салан тусгаарлагчид харилцан гал зогсоох гэрээг анхлан байгуулсан ч үр дүнд хүрээгүй юм. “Гал зогсоох гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн өдрөөс өнгөрсөн аравдугаар сарын 29-ны байдлаар 1000 хүн амиа алдсан” гэж НҮБ мэдээлсэн билээ. Чимээгүй өдрийг тохиолдуулан НҮБ-ын төлөөлөгчид зүүн хязгаарт амьдарч буй иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13556
0 эможи
keyboard_arrow_up