Путин засгийн газрын гишүүдтэйгээ халуун яриа өрнүүлнэ

2014 оны 12 сарын 09

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин засгийн газрын гишүүдтэй ээлжит зөвлөгөөн зохион байгуулах тухай Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Энэ удаагийн зөвлөгөөнөөр Ерөнхийлөгчийн парламентад хандсан илгээлтэд тусгагдсан асуудлуудын талаар ярилцах юм байна. Энэ сарын 4-ний өдөр Оросын Ерөнхийлөгч парламентдаа 70 минутын турш илтгэл тавьсан бөгөөд тэнд улс орны хөгжлийг хурдасгах талаар маш олон үнэтэй санал санаачлагууд тусгагдсан билээ.

Энэхүү илгээлтэд тусгагдсан санал буюу төрийн тэргүүний үүрэг даалгавар нь бараг 30-аад зүйл заалтаас бүрдэж байгаа бөгөөд голчлон холбооны төсөвт чиглэсэн асуудлуудад ихээхэн анхаарал хандуулжээ.

2015-2017 онд холбооны төсвийн зардлыг 5 хувиас багагүйгээр танах, инфляцийн түвшинг 4% хүртэл бууруулах, оросын эдийн засгийн хурдацын жил бүрийн өсөлтийг дэлхийн дундажаас өндөр түвшинд барьж байх, хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтийг 5-аас дээш хувиар өсгөх, жижиг,  дунд үйлдвэрлэлийн төрийн худалдан авах ажиллагаанд оролцох боломжийг улам өргөжүүлэх, мөн сүүлийн гурван жилийн турш ямар нэгэн ноцтой зөрчил гаргаж байгаагүй жижиг бизнес эрхлэгчдийг 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн гурван жил хяналт шалгалтаар дарамтлахыг хориглох зэрэг олон заалтууд тусгагдсан байна.

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев засгийн газарт хандсан Ерөнхийлөгчийн илгээлттэй холбогдсон 30 даалгаварт гарын үсэг зурсан тухайгаа саяхан засгийн газрын хуралдаан дээр мэдэгдэж байсан билээ. Тэрээр эдгээр үүрэг даалгавруудыг орон нутгийн эрх баригчид болон шинжээчдийн нийгэмлэгүүдтэй хамтран хэрэгжүүлэх ёстой гэсэн аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13553
0 эможи
keyboard_arrow_up