Time сэтгүүлийн "Оны хүн" маргааш тодорно

2014 оны 12 сарын 09

Жил бүрийн эцсээр дэлхий дахинаа нэр хүндтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд оны онцлох үйл явдал, онцлох хүмүүсийг нэрлэдэг уламжлалтай. Тэдгээрийн дотроос хамгийн нэр хүндтэй нь яах аргагүй “Time” сэтгүүлээс жил бүр шалгаруулдаг “Оны хүн” юм. Америкийн нөлөө бүхий Time сэтгүүл жил бүр “Оны хүн”-ийг тодруулан сэтгүүлийнхээ нүүрэнд зургийг нь байршуулдаг уламжлалтай. “Оны хүн” болох магадлалтай найман нэр дэвшигчийг зарлав. Эдгээр нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин. Сэтгүүлийн албаны хүмүүсийн мэдээлж буйгаар Сочигийн олимп, Крым ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэн орсон, Украины хямрал зэрэг энэ жил болсон үйл явдлуудтай холбогдон Путин "Оны хүн"-ээр шалгарах магадлалтай хүмүүсийн дунд байгаа гэнэ. Үүнээс гадна Иракийн Курдистаны удирдагч Масуд Барзани, Алибаба группын үүсгэн байгуулагч Жек Ма, Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күк, АНУ-ын Үндэсний хөлбөмбөгийн лигийн комиссар Рожер Гудилл, Америкийн жүжигчин, дуучин Тейлор Свифт нар тус тус багтжээ. Эдгээр хүмүүсээс гадна "Оны хүн"-ээр АНУ-ын Фергюсонд өнгөт арьстныг алсан цагдаагийн хэргийг хэрэгсэхгүй болсон шүүхийн шийдвэрийн эсрэг болон эбола өвчнөөр шаналж буй хүмүүст тусламж, анхаарал халамж үзүүлж буй эмчээс нэг нь тодорч магадгүй гэнэ.

“Оны хүн”-ийг энэ сарын 10-нд буюу маргааш танилцуулах юм.

Өнгөрсөн жилүүдийн оны онцлох хүмүүсээс дурдвал:

Он Онцлох хүн
2009 Холбооны нөөцийн сангийн тэргүүн Бен Бернанке
2010 Facebook-ийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг
2011 “Арабын хавар”-ын тэмцэгчид
2012 АНУ-ын тэргүүн Барак Обама
2013 Ромын Пап Францис
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13510
0 эможи
keyboard_arrow_up