Японы эдийн засаг гүн хямралд оржээ
Өнгөрсөн долдугаар сараас есдүгээр сарын хооронд Японы эдийн засгийн үзүүлэлт уналттай гарсан тухай мэдээлэл тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн байр сууринд хүнд цохилт өглөө. Японы Засгийн газрын мэдэгдсэнээр, тус улсын ДНБ дээрх хугацаанд жилийн дүнгээр 1,9 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Тус улсын сайд нарын танхимын урьдчилсан тайланд 1,6 хувиар буурна гэж урьд нь дурдаж байв.
Эдийн засаг уналтад орсон нь Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн явуулж буй эдийн засгийг дэмжих идэвхтэй бодлого амжилттай болно гэдэг итгэлийг бууруулна. Гэсэн хэдий ч энэ сарын 14-нд болох тус улсын парламентын гол танхим болох доод танхимын сонгуульд тус улсын эрх баригч Либерал-Ардчилсан нам ялна гэж шинжээчид таамаглаж байна. Учир нь хугацаанаас өмнө сонгууль зарласан нь сөрөг хүчнийг гэнэдүүлж, сонгуулийн өмнөх кампанит ажилд хангалттай бэлтгэх боломж олгоогүй байна.