Дэлхийн хамгийн баян 10 эмэгтэй тамирчин

2014 оны 12 сарын 08

Спортын  үнэмлэхүй  амжилтууд нь ихээхэн ашиг орлогыг дагуулсан эмэгтэй тамирчдыг ийн эрэмбэлжээ.

1.Мария Шарапова – 27.1 сая доллар

Тэр зургадугаар сард  Францын нээлттэй тэмцээнд түрүүлсэн нь  хамгийн баян эмэгтэй тамирчны жагсаалтыг тэргүүлэхэд нөлөөлжээ. Тэрбээр “Nike” компанитай гэрээтэй  бөгөөд өөрийн гэсэн спорт хувцасны брэндтэй саятан хатагтай юм. Тэрбээр 2010 онд 17.5 сая еврогийн орлогоороо энэ жагсаалтыг тэргүүлж байсан юм.

2. Ли На – 18.4 сая доллар

Ли На 2011 онд Францын нээлттэй тэмцээнд түрүүлж их дуулгын цом хүртсэн анхны ази теннисчин болсон. Үүнээс хойш нэр хүнд, хөрөнгө нь нэлээд өссөн. Ли ”Mercedes Benz” “Samsung” зэрэг хэд хэдэн корпорацитай хамтарч ажилладаг сүйхээтэй нэгэн.

3.Серена Уильямс – 16.3 сая доллар

Серена 2014 оны “Уимблдон”-д түрүүлж 14 дэх цомоо хүртсэн. 2003 оноос хойш “Nike” брэндтэй хамтарч ажиллаж буй тэрбээр зөвхөн 14 удаагийн түрүүгээс 38 сая ам.долларын шагнал авч байсан түүхтэй тамирчин юм. 

4. Каролин Возняцки – 13.7 сая доллар

2012 болон 2013 оны төгсгөлд дэлхийн чансааг тэргүүлж байсан теннисчин бүсгүй томоохон тэмцээнүүдэд түрүүлж үзээгүй. Тэр жилд 10 саяас илүү долларыг “Adidas”, “Rolex”, “Sony Ericsson”  зэрэг хамтрагчдаасаа халаасалдаг байна.

5.   Патрик Даника - 9.7 сая доллар

Патрик Даника NASCAR-т уралддаг “нисгэгч” бөгөөд “Coke Zero”, “Sega” брэндүүдтэй хамтарч ажилладаг юм байна.

6.    Викториа Азаренко – 9.7 сая доллар

Дэлхийн чансааны нэгдүгээрт эрэмбэлэгдэж буй энэ бүсгүй улирч байгаа онд тэмцээнүүдээс нийт 6.7 сая ам.долларын шагнал авчээ.

 

 

7.    Ким Юн А – 9 сая доллар 

Түүний жилийн орлого улам бүр нэмэгдсээр ирсэн юм. Hyundai, Nike, Samsung компаниудтай олон саяын гэрээ байгуулж, сая саяар нь хуримтлуулж чадсан түүнийг жагсаалтын зургадугаарт эрэмбэлжээ.

8.    Ана Иванович

“Adidas”- ын нүүр царай болсон түүний хувьд сүүлийн хоёр жилд ердөө гурван тэмцээнд түрүүлсэн нь чамлахаар үзүүлэлт. Гэхдээ тэрбээр эл жагсаалтад багтсан байна.

9.    Агнека Радваньская – 6,9 сая доллар

Энэ жил “Уимблдон”-ы төгсгөлийн шатанд тунасан анхны польш тамирчин одоогоор дэлхийн хоёрт жагсаж байна. Энэ оны хувьд зөвхөн тэмцээнүүдээс олсон орлого нь 4.9 сая ам.доллар.

10.    Яни Ценг – 6.1 сая доллар

Сүүлийн хоёр жил хагасын турш нийт 20 ялалт авч, таван том тэмцээнд түрүүлсэн дэлхийн хамгийн шилдэг эмэгтэй гольфчин юм. Өдгөө 23 настай тэрбээр жагсаалтын 10 дугаарт жагсжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13462
0 эможи
keyboard_arrow_up