Тамхины ишээ гудамжинд хаявал 150 еврогоор торгоно
2014 оны 12 сарын 08
Италид “Тогтвортой байдлын тухай хууль” гэгчийг гаргаснаар гудамжинд тамхины ишээ ил задгай хаявал 150 еврогоор торгох болжээ. Энэ хуулиар хотын гудамж талбай, нийтийн эзэмшлийн газрын охирдуулж, зам талбай, усан хоолойд тамхины ишээ хаявал 30-150 еврогоор торгохоор заажээ. Торгуулийн мөнгийг Хүрээлэн байгаа байгаль орчныг хамгаалах яамны дэргэдэх тусгай санд хуримтлуулж энэ чиглэлийн ажилд зориулах гэнэ. Италийн байгаль хамгаалагчдын тооцоолсноор Италид байгальд ил задгай 72 тэрбум тамхины иш хаядаг гэсэн судалгаа гарчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
13434
0 эможи