АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг шүүхэд өгчээ
АНУ-ын 17 муж улс Барак Обамаг шүүхэд өгчээ. Учир нь түүнийг хууль бус цагаачдын талаар хууль бус зарлиг гаргалаа хэмээн буруутгасан байна. Цагаан ордны тэргүүн өнгөрсөн арваннэгдүгээр сарын эцсээр зарлиг гаргаж тус улсад хууль бусаар амьдарч байсан дөрвөн сая цагаачийг хууль ёсны болгохоор шийдвэрлэсэн билээ. Зарлигт АНУ-д таваас доошгүй жил амьдарч байгаа цагаач иргэдэд Америкт байнга оршин суух зөвшөөрөл олгохоор заасан юм байна.
Мужийн эрх баригчид, Барак Обама АНУ-ын Үндсэн хуулийг зөрчсөн. Тиймээс шүүх энэ зарлигт хориг тавих ёстой хэмээжээ. Мөн тэд Ерөнхийлөгчийн энэхүү шийдвэр тус улсын өмнөд нутагт хүмүүнлэгийн хямрал нүүрлүүлж болзошгүйг анхааруулсан байна.
“Ерөнхийлөгч Конгрессын гаргасан хуулийг биелүүлэх, албан үүргээ хэрэгжүүлэхээс татгалзах хэрэгтэй боллоо. Цагаачлалын асуудлыг ингэж шийдэх эрх түүний бүрэн эрхэд байхгүй” хэмээн Техас мужийн ерөнхий прокурор Грег Эбботт хэлсэн байна.