Гадаад хэргийн сайд нар уулзав

2014 оны 12 сарын 05

Белгийн нийслэл Брюссель хотноо энэ сарын 4-6 өдрүүдэд “НАТО”-ийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдаж байна. Уулзалтын эхний өдөр Ирак болон Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн асуудлаар ярилцжээ. Энэхүү уулзалтад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри урилгаар оролцож буй. Тэрбээр сайд нарыг Украины асуудалд анхаарлаа хандуулахыг уриалж, шаардлагатай мөнгөн тусламж үзүүлэхийг хүссэн байна. Керри “Украиныг хямрал руу түлхсэн Орос улсад шинэ хориг тавих хэрэгтэй. Оросын удирдлагууд Украины зүүн хязгаарт хяналтаа тогтоохыг санаархаж буй салан тусгаарлагчдыг зэвсгээр хангасан гэдгийг илчлэх хүртэл “НАТО”-ийн гишүүн орнууд цохилт өгөх хэрэгтэй” гэж ярьжээ. Энэхүү уриалгыг Литвийн Гадаад хэргийн сайд Линас Линкевичус дэмжсэн бол Германы Гадаад хэргийн сайд Ф.В Штайнмайер “Түрүүлж хөдлөх нь хэтэрхий эрсдэлтэй” хэмээжээ. Брюссель хотноо энэ сарын 12-нд Европын холбооны гишүүн орны удирдлагуудын дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдах билээ. Уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Украины Ерөнхийлөгч Петр Порошенко, Германы Канцлер Ангила Маркель, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон оролцох юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13290
0 эможи
keyboard_arrow_up