Обама Хиллари Клинтонтой хувийн яриа өрнүүлжээ

2014 оны 12 сарын 04

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоныг Цагаан ордны зууван танхимдаа хүлээн авч, хувийн уулзалт хийжээ. Өчигдөр болсон энэхүү уулзалт нь Ерөнхийлөгчийн өдрийн хуваарьт ороогүй байсан аж. “Ерөнхийлөгч Обама, төрийн нарийн бичгийн дарга асан Клинтон нар хувийн уулзалт үе үе зохион байгуулах дуртай гэдгийг хүмүүс мэднэ. Өчигдөр үд дунд тэд зууван танхимд хувийн уулзалт хийлээ” хэмээн  Цагаан ордны төлөөлөгч тайлбарласан байна. Түүний өгүүлснээр, Обама, Клинтон нарын уулзалт нэг цаг орчим үргэлжилсэн бөгөөд тэд өргөн хүрээг хамарсан олон асуудлын талаар ярилцсан аж. Дашрамд өгүүлэхэд, Хиллари Клинтон 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших магадлалтай байгаа билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13238
0 эможи
keyboard_arrow_up