Эбола вируст халдвараар нийт 16001 хүн өвчилжээ
2014 оны 12 сарын 02
2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд дэлхийн 9 улсад эбола вируст халдвар бүртгэгдэж, нийт 16001 хүн өвчилсөн бөгөөд 5738(36%) хүн нас барсан байна.
11 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш өвчний тохиолдол 584, нас баралт 230 хүнээр тус тус нэмэгджээ.
Өвчний дэгдэлт Гвинейд тогтворжиж, Либерит буурч харин Сьерра-Леон улсад өвчлөлийн тархалт эрчимтэй хэвээр байсаар байна. Сүүлийн долоо хоногт тус улс орнуудад 600 батлагдсан тохиолдол шинээр бүртгэгджээ.
Нийт 592 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 340(57%) хүн нас барсан бөгөөд өмнөх мэдээллээс хойш 8 шинэ тохиолдол, 11 нас баралтаар нэмэгджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
13092
0 эможи