The Washington Post- Оросын хүч чадлыг НАТО-той харьцуулсан сонирхолтой дүгнэлт

2014 оны 12 сарын 02

Гадаадын хэвлэл мэдээллүүдэд дэлхий дахин ахин хүйтэн дайны ирмэгт хүрээд байгааг онцолж байгаа билээ. "The Washington Post" сонин НАТО болон Оросын цэргийн хүч ямар харьцаатай байгааг харуулсан сонирхолтой дүгнэлт гаргажээ. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалт дээр, ОХУ Америкийн хувьд геополитикийн гол дайсан биш гэж мэдэгдээд Оросууд зөвхөн хөрш орнууддаа занал учруулсан бүс нутаг эрхшээсэн гүрэн гэж мэдэгдээд энэ нь тэдний хүч чадлыг илтгэх бус, сул талыг нь харуулж байна гэж тэмдэглэсэн аж. Өнөө цагт дэлхийд хамгийн их тооны цөмийн зэвсэг агуулж байгаа ОХУ харин дээд хэмжээний уг уулзалтад оролцоогүй бөгөөд уулзалтын баримт бичигт гарын үсэг зураагүй билээ.

Америкийн зарим улс төрчид, тэр дундаа Жон Маккейн болон Митт Ромни нар ерөнхийлөгч Барак Обамаг «бодит амьдралаас тасархай» гэж удаа дараа шүүмжилж ирсэн бөгөөд Владимир Путин хуучин Зөвлөлт холбоот улсаа байгуулах гээд байгаа амбицийг олж харж, үнэлж чадахгүй байна гэж үзэж байгаа билээ. Харин тэдний онцолж байгаа Оросын цөмийн зэвсэгийн чадамж Умард Атлантын эвсэлтэй харьцуулахад хэр үнэний хувьтай байгаад "The Washington Post" сонин анхаарал хандуулж, график үзүүлэлт гаргасан байна. Уг үзүүлэлтэд 1980-аад оны дунд үед ЗХУ тэргүүтэй Варшавын гэрээний орнуудын эсрэг зогсож байсан НАТО-ийн хүчний харьцаа болон өнөө цагт хоёр талын цэрэг, зэвсгийн хүч ямар хэмжээнд байгааг тодорхой харуулсан баримтууд оруулсан байна.  

How much has Russia's military been reduced since the Cold War

The International Institute for Strategic Studies, Bulletin of the Atomic Scientists, CIA. Gene Thorp/The Washington Post. Published on March 27, 2014, 5:12 p.m.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13071
0 эможи
keyboard_arrow_up