“Sony Pictures” хакеруудын халдлагад өртөв

2014 оны 12 сарын 01

11 дүгээр сарын 24-нд “Sony Pictures” кино компани хакеруудын халдлагад өртсөн талаар мэдээлж байсан.  Тэд уг халдлагаас үүдэн багагүй хохирол амссан байна.

Тодруулбал “Sony Pictures” компаний дэлгэцэнд гарах болоогүй байсан таван ширхэг киноны эх хуулбарыг алдсан байна. Энэ нь АНУ-д нээлтээ хийсэн ч Европ, Өмнөд Америк, Африк зэрэг зах зээлд хараахан нээлтээ хийгээгүй байжээ. Эдгээр уран бүтээлд  “Fury”, “Annie”, “Mr. Turner”, “Still Alive“, “To Write Love on Her Arms” гэсэн бүтээлүүд багтсан байна.

Арван нэгдүгээр сарын 30-ны байдлаар “Fury” кино нь 1.2 сая удаа, “Annie” кино нь 206,000 удаа татагдаад байгааг Excipio луйврын сүлжээг хянадаг компани мэдээллэсэн аж.

Мөн Камерон Диаз болон Анжелина Жоли нарын хувийн мэдээлэл хакерын довтолгооны үеэр хулгайлагдсан аж.  Одоогоор Жоли болон Диаз нарын паспортын зарим нэг мэдээллийг олонд  нийтэлсэн байна.

“Sony Pictures” компани энэ явдлыг гэмт хэрэгт тооцон хууль хүчний байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа гэнэ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12992
0 эможи
keyboard_arrow_up