Эбола вируст халдвараар 9 улсад 5738 хүн нас баржээ

2014 оны 11 сарын 27

2014 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийг дуусталх хугацаанд дэлхийн 9 улсад 16001хүн өвчилж, 5738(36%) хүн нас барсан. 11 дүгээр сарын 18-наас хойш өвчний тохиолдол 584, нас баралт 230 хүнээр тус тус нэмэгджээ.

Өвчний дэгдэлт Гвинейд тогтворжиж, Либерит буурч харин Сьерра-Леон улсад өвчлөлийн тархалт эрчимтэй хэвээр байсаар байна. Сүүлийн долоо хоногт тус улс орнуудад 600 батлагдсан тохиолдол шинээр бүртгэгджээ. Нийт 592 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 340(57%) хүн нас барсан бөгөөд өмнөх мэдээллээс хойш 8 шинэ тохиолдол, 11 нас баралтаар нэмэгджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12859
0 эможи
keyboard_arrow_up