Орос улс Швейцарийн хүнсний ногоонд хориг тавьж магадгүй

2014 оны 11 сарын 27

Энэ тухай оросын “Коммерсант “сонины өчигдөрийн дугаарт өгүүлжээ.

Швейцариас Орос улсад нийлүүлж байгаа ургамлын  бүтээгдэхүүний хэмжээний тухай мэдээлэл болоод уг бүтээгдэхүүний  гарал үүслийг бататгасан сертификатыг    12 дугаар сарын тавны  дотор ирүүлэхгүй бол  Орос улс  тус улсаас нийлүүлж байгаа жимс, ногоонд хязгаарлалт тавьж  магадгүй байна.

АНУ, ЕХ –ны орнууд , Норвеги болон Австрали улсын  Оросын эсрэг тавьсан хоригийн хариуд тус улсаас гаргасан хоригийн дараа  Швейцариас Орост нийлүүлж байгаа алимны хэмжээ  өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 400 дахин өсчээ.
 Оросын Хөдөө аж ахуйн хяналтын албанаас Швейцарь улсыг экспортод  сэжиглэж байгаагийн улмаас тус улсаас ургамлын бүтээгдэхүүн импортлохыг хориглож мэдэхээр байна. Үүнтэй холбогдуулан тус байгууллагаас Швейцарийн талд  Орос улсад нийлүүлж байгаа жимс, ногооны гарал үүслийн тухай мэдээллийг бататгахыг хүссэн албан тоот  илгээжээ.
Хэрвээ швейцарийн тал энэ сарын 5–ны дотор тус улсад тариалдаг ургамлын бүтээгдэхүүний хэмжээний тухай болон  Орос улсад нийлүүлсэн бараа  бүтээгдэхүүн нь тус улсаас гаралтай гэдгийг нотлох холбогдох албадын баримт бичгүүдийг ирүүлэхгүй юм бол тус улсаас  импортлох  бараанд хориг тавих юм.
ОХУ –ын  Гаалийн байгууллагын мэдээгээр, тус улсад 2013 онд Швейцариас 1 тонн орчим алим оруулж  байсан бол энэ оны 8 –р сард гэхэд  55 тонн, 9 –р сард нийт 342 мянган ам. доллар   бүхий үнэтэй  346 тонн алим оруулжээ. Түүнээс гадна 2013 онд Швейцариас 461  орчим тонн     бяслаг болон ээдэм оруулсан аж.  Тэгвэл  зөвхөн  2014 оны 9-р сард гэхэд л   Швейцариас Орос руу 163 тонн хүнсний бүтээгдэхүүнийг импортложээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12825
0 эможи
keyboard_arrow_up