АНУ-ын Төрийн департмент ЕХАЗ-ийн шинжээчид рүү Украинд халдсан явдлыг хэлэлцлээ

2014 оны 11 сарын 27

Украины зүүн хэсэгт албан үүргээ гүйцэтгэж байсан Европын Холбооны Аюулгүйн Зөвлөл /ЕХАЗ/-ийн ажиглагчид руу халдсан талаар АНУ-д хэлэлцэж байгаа аж. Тэднийг Донбасс дахь салан тусгаарлагчид буудсан хэмээн АНУ үзэж байгаа бөгөөд Төрийн департментын албан ёсны төлөөлөгч Жен Псакигийн түгээсэн мэдэгдэл дээр энэ талаар өгүүлжээ.

Түүнд дурдсанаар, Украин дахь ЕХАЗ-ийн тусгай шинжээчдийн багийнхан өчигдөр Донецк мужийн Кирово, Шума хотуудын хооронд явж байхдаа буудлагад өртсөн аж. Гранатомет болон 23 мм-ийн калибраар гал нээсэн бөгөөд салан тусгаарлагчдын хяналтад байдаг газар нутгийн зүгээс буудсан хэмээн Псаки баталж байна. Тэрээр ЕХАЗ-ийн ажиглагчид руу чиглэсэн аливаа халдлагыг АНУ-ын зүгээс байж боломгүй зүйлд тооцох болно гэжээ.

“Украин дахь ЕХАЗ-ийн баг хамт олны аюулгүй байдалд заналхийлэх аливаа үйлдлийг гаргахгүй байхыг бүхий л талуудад уриалж байна” гэж Төрийн департментын төлөөлөгч мэдэгдсэн байна. Жен Псаки ОХУ болон салан тусгаарлагчдад хандан “Украины газар нутагт хүний эрхийн асуудал ямархуу байгаа, Минскийн хэлэлцээрийн хэрэгжилт хэрхэн явагдаж байгаа болон аюулгүй байдлын салбар дахь нөхцөл байдлын тухай мэдээлж байх зорилгоор Украины зүүн өмнө хэсэгт албан үүрэг гүйцэтгэж байгаа ЕХАЗ-ийн ажиглагчдад бүхий л боломжийг бүрдүүлэх талаар анхаарахыг” санал болгосон аж.

Өмнө нь, ЕХАЗ-ийн сайтад нийтлэгдсэн тусгай тайланд өгүүлснээр, “11-р сарын 26-ны үд дундын үед ажиглагчдыг суулгасан гурван автомашин бүхий цуваа Кирово, Шума хотуудын хооронд орших украины хүчнийхний нэг постоос нөгөө рүү явцгааж байсан бөгөөд Шумагийн ойролцоох постын дэргэд нэгэн ажиглагч хуягласан машинаасаа буусан аж. Яг тухайн агшинд тийрэлтэт гранатометээс буудсан сум машинаас 150 метр зайтай дэлбэрсэн байна. Мөн хоёр секундын дараа 23 мм-ийн зенитийн бууны сумууд машинаас 2-3 метрийн зайтай хажуугаар нь өнгөрсөн” гэжээ.

Харин Оросын эрх баригчдын зүгээс, Украин дахь ЕХАЗ-ийн ажиглагчдын ажилд украины цэргийнхэн өөрсдөө садаа учруулсан хэмээн тооцож байгаа аж. “Украины цэргийнхэн ажиглагчдын шилжилт хөдөлгөөнд байнга саад учруулан, тэднийг зогсоож нэгжлэг хийн, тэр ч бүү хэл саяхан тэдэн рүү гал нээсэн. Эдгээр нь үнэхээр байж боломгүй зүйлс мөн” хэмээн НҮБ-ын дэргэдэх ОХУ-ын суурин төлөөлөгч Виталий Чуркин хуралдаан дээр өгүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12816
0 эможи
keyboard_arrow_up