Эбола вируст халдвар дэлхий 9 улсад бүртгэгдсэн байна
2014 оны 11 сарын 27
2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд дэлхийн 9 улсад эбола вируст халдвараар нийт 15417 хүн өвчилж, 5508 (35%) хүн нас барсан байна.
11 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш өвчний тохиолдол 206, нас баралт 282 хүнээр тус тус нэмэгдсэн байна. Гвиней, Либери, Сьерра-Леон улсад өвчлөлийн тархалт эрчимтэй хэвээр байна.
Нийт 588 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 337(57%) хүн нас барсан бөгөөд өмнөх мэдээллээс хойш 4 шинэ тохиолдол, 8 нас баралтаар нэмэгджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
12799
0 эможи